Түмэнхаан баг нь сумын төвд орших бөгөөд ЗДТГазар, ЕБСургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Цаг уур станц, Соёлын төв гэсэн төсвийн 6 байгууллага, 20 аж ахуй нэгж тус багт үйл ажиллагаа явуулж байна.
Багийн иргэд нийтийн хурлын дарга Л.Батболд тэргүүлэгчид Ш.Уранбилэг, Р.Пүрэвдорж, Б.Ариунаа, Д.Наранбаатар нар ажиллаж байна. 2016 оны жилийн эцсээр 269-өрх, 878 хүн амтай. Малын тоо тэмээ-10, адуу-3061, үхэр-2456, хонь-4142, ямаа-3446, бүгд-13115...