Матад сум нь хуучнаар Халхын Цэцэнхан аймгийн Үйзэнвангийн хошууны нутагт 1924 онд байгуулагдсан. Орон нутгийн Засаг захиргааны өөрчлөлтөөр Матадхан уулын хошууг Баянмөнх уулын хошуутай нэгтгэн, Цогт-Өндөр, Өлзийт, Түмэндэлгэр, Хундар, Гурванбулаг зэрэг таван сумыг хамруулан Матадхан уулын хошууг байгуулсан бөгөөд 1931 оны хавар Матадхан уулын хошууг татан б...