Түмэнхаан баг нь сумын төвд орших бөгөөд ЗДТГазар, ЕБСургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Цаг уур станц, Соёлын төв гэсэн төсвийн 6 байгууллага, 20 аж ахуй нэгж тус багт үйл ажиллагаа явуулж байна.
Багийн иргэд нийтийн хурлын дарга Л.Батболд тэргүүлэгчид Ш.Уранбилэг, Р.Пүрэвдорж, Б.Ариунаа, Д.Наранбаатар нар ажиллаж байна. 2016 оны жилийн эцсээр 269-өрх, 878 хүн амтай. Малын тоо тэмээ-10, адуу-3061, үхэр-2456, хонь-4142, ямаа-3446, бүгд-13115 толгой мал тоологдсон.
Багийн түүхэн дурсгалт газрууд: баруун Матад хан уул, их бага Түмэнхан уулууд, Сэнжит хад, Хоором цайдам, Бичгийн хүн чулуу, Баруун булаг, Зүүн булаг зэрэг олон түүх соёлын дурсгалт газрууд бүртгэгдсэн.
Багаас төрсөн алдартнууд: Соёлын тэрүүний ажилтан Д.Гомбожав, Ж.Дондог, У.Төмөржил, Д.Гомбо, Б.Нармандах,
Улсын тэргүүний уран сайханч: Ш.Лантуу Ц.Энхмаа, Б.Одгэрэл
Аймгийн алдарт уяач: Д.Энхтөр, Д.Ууганбаяр, Д.Батбаяр, М.Анхбаяр
Сумын алдарт уяач:О.Ганхуяг Ж.Лийдаа, Н.Бат-Очир, Л.Баярбат, С.Төрмандах, Б.Хүрэлзүрх, Г.Баяржаргал, Э.Саранхүү,
Аймгийн начин: Г.Гомбожав
Сумын заан Д.Жагварал, Ш.Лантуу, Д.Ууганбаяр, Д.Зоригтбаатар, А.Төгөлдөр, Л.Алтансүх
Сумын харцага: Д.Наранбатар
Сумын начин: С.Энхжаргал, Т.Ганпүрэв
Сумын сайн малчин Б.Даваа, Ж.Өнөбаяр, Д.Энхтөр, Н.Сүхбаатар, До.Энхтөр
Спортын мастерууд Б.Түвшинжаргал, Д.Дашням, Э.Мэндсайхан, Б.Буянтулга, Э.Ганцэцэг нарын олон алдар цуутай хүмүүс төрөн гарсан байдаг.
Баг хамт олны шагналууд:
2015, 2016 онд аймгийн Тэргүүний баг
2016 онд сумын ЗДТГазрыг сурталчилах багуудын дунд зохион байгуулсан. Урлаг спортын тэмцээнд Тэргүүн байр, шилжин явах цом
2013 онд Төлчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн урлагийн тэмцээнд Тэргүүн байр
2015 онд Спек ХХК-ны нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр зэрэг олон тэмцээн уралдаанд баг, хамт олноороо амжилттай оролцож байсан.
Мэдээ оруулсан: 2017-08-09 11:11:12