ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМ
ЗАРЛАЛ
Мандмал цэнхэр тэнгэрийн доор Матад нутгаа хамтдаа хөгжүүлцгээе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Матад сумын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу?
Түмэнхан баг 2 дахь жилдээ Аймгийн шилдэг багаар шалгарлаа
  Засаг захиргааны анхан шатны нэгж болох “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг хангасан багийг аймгийн Засаг даргын 2017 оны А/68 дугаар захирамжаар “Аймгийн Тэргүүний баг”-аар шалгаруулсан. -Аймгийн төвийн тэргүүний багаар: Д.Энхтуяа даргатай Хэрлэн сумын 9 дүгээр баг -Сумын төвийн тэргүүний багаар: Ө.Отгонбаатар даргатай Матад сумын Түмэнхаан баг -Хөдөөгийн тэргүүний багаар: М.Дэлгэрмаа даргатай Цагаан-Овоо сумын Баянгол баг, Ч.Ууганбаатар даргатай Чойбалсан сумын Сүмбэр багууд тус тус шалгарлаа. Сумдын багуудыг ажил үйлсээрээ тэргүүлсэн Түмэнхан багийн хамт олондоо ирэх жил дахин ШИЛДЭГ багаар шалгарч, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мэдээ оруулсан: 2017-08-01 15:25:56