ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМ
ЗАРЛАЛ
Мандмал цэнхэр тэнгэрийн доор Матад нутгаа хамтдаа хөгжүүлцгээе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Матад сумын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу?
Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдав.
Матад сумын хоёр түмэн адууны баяр, Дорнод аймгийн урд бүсийн хурдан морины уралдаан, сумын Морин спорт уяачдын холбоо үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 64 бөх хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдсанаас Дорнод аймгийн Булган сумын харъяат, аймгийн арслан Г.Шинэзориг түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харъяат Э.Ариунмөрөн үзүүрлэж, Дорнод аймгийн Матад сумын харъяат аймгийн арслан М.Батзориг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харъяат аймгийн арслан Г.Түмэнжаргал нар шөвгөрч, наадамчин олноо баясгалаа. Үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, сурын харвааны бай шагналыг 19 дүгээр талбайн Хүний нөөцийн туслан гүйцэтгэгч "Пампус" ХХК-ийн зүгээс бүрэн дааж, хандив өргөснийг энэ дашрамд дуулгахад таатай байна. Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
Мэдээ оруулсан: 2017-08-20 16:33:28