Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 08 дугаар сарын 8-аас 8 дугаар сарын 11-ий өдрүүдэд Жаргалант, Баянхангай, Түмэнхаан, Буян-Өндөр, Мэнэн, Эрдэнэбадрах багуудад тус тус амжилттай зохион байгуулж, иргэдийн саналыг хүлээн авч нэгтгэн, холбогдох газарт хүргүүлж ажиллав. Багуудын нээлттэй хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, саналаа өгсөн нийт иргэд, тус суманд томилогдон ирж, хамтран ажилласан Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Нандин-Эрдэнэ, хэлэлцүүлгийг сум, орон нутагтаа амжилттай зохион байгуулсан сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ариунтуяа, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, Багийн Засаг дарга нар, ИТХ-ын тэргүүлэгчид болон цаг наргүй ажилладаг жолооч нартаа талархал илэрхийлье.
Мэдээ оруулсан: 2017-08-25 16:32:22