Наран авхай тэнгэрт өнгө цацруулан мишээсээр
Найрсаг дотно эрдмийн өргөөгөө багачууд үгүйлсээр
Нандин сэтгэлийн гүндээ хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсээр
Намар намрын энэ өдрийг хоног тоолон хүлээсээр.....
Эрдмийн их өргөөгөө зорин ирж буй, энхрий бяцхан багачууд, эцэг эхчүүдээ хүндэтгэн Матад сумын Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль, Нарлагхан цэцэрлэгийн хамт олон нээлтийн үйл ажиллагаагаа дуу хөгжим, шүлэг, найрагтайгаар зохион байгуулж, Төрийн 3 удаагийн шагналт, Зууны манлай соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөх үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 1 дүгээр ангид 53 сурагч элсэн суралцахаар ардан сургуулийн алтан босгыг алхан орсон бол, Нарлагхан цэцэрлэгийн 4 бүлэгт урьчилсан байдлаар 150 хүүхэд суралцахаар бяцхан ертөнцдөө хөл тавьж, анги танхим, ачит багш, анд найз нартайгаа танилцаж байна. Эрдмийн их далайд сэлүүр барин орсон Энхрий бяцхан үрсдээ сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.