Сумын төвийн цэвэр усны худгийн шүүлтүүр эвдэрсний улмаас худаг ажиллахааргүй болж, иргэд цэвэр усны хомсдолд ороод байсан. Сумын ЗДТГ-ын зүгээс "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайн удирдлагуудад худгийн эвдрэл, гэмтэлийг засч, сэлбэх хүсэлтийг тавьж, хуучин шүүлтүүрийг шинэ шүүлтүүрээр сольсноор цэвэр усны худаг хэвийн ажиллагаандаа орсон тул ЗДТГ, ард иргэдийнхээ өмнөөс тус компанийн хамт олонд талархал илэрхийлье.
Мэдээ оруулсан: 2017-08-15 16:19:58