Матад сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1924 онд Хан Хэнтий аймгийн чуулгын даргын шийдвэрээр Матад Хан уулын хошууны тамгын газрын дэргэд ардын бага сургуулийн танхим нэртэйгээр анх байгуулагдаж, 1 захирал багш, 10 сурагч, 1 тогооч галчтайгаар хичээл хүмүүжлийн ажлаа эхлүүлж байсан түүхтэй. Сургуулийн анхны захирал Т.Баатарсүх
1950 онд 7 жилийн сургууль болж, хичээлийн танхим, багш, сурагчдын байр, гал зуух гэсэн 5 барилгатай хичээл хүмүүжлийн ажлаа явуулж байлаа.
1969 оноос 8 жилийн сургууль болж, анхны төгсөлтөөр 16 сурагч бүрэн бус дунд боловсролыг эзэмшсэн.
1993 оноос Зууны манлай соён гэгээрүүлэгч , Төрийн 3 удаагийн соёрхолт, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгээр овоглон түүний нэрэмжит болсон.
2016-2017 оны хичээлийн жилд 38 багш ажиллагсадтай, 249 сурагчтай үйл ажиллагаа явуулж тус сургуулийн захиралаар түүх, нийгмийн ухааны магистр И.Наранцэцэг 17 дахь жилдээ амжилттаар дүүрэн ажиллаж байна.
1-9-р ангийн 10 бүлэг хичээллэж, боловсон хүчний хангалтын хувьд мэргэжлийн багш 100%-тай бөгөөд сургуулийн дотуур байранд 35 хүүхэд амьдарч, байранд амьдрах хүсэлт гаргасан малчдын хүүхэд 100% хамрагдан, 6 настай 3 сурагч мөн байранд сууж байгаа юм.
Нийт сурагчдын 86,2% нь дугуйланд хамрагдан, нийт дугуйлангын хамран сургалт 98,5%.
Энэ хичээлийн жилд тус сургуульд хэрэгжиж буй төсөл:
1. Хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсрлоыг сайжруулах нь төсөл”
2. Зудын хүндрэлд байгаа хүүхдүүдэд зориулсан боловсрлолын болон гамшгийн эрсдлийг бууруулах нь
3. Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Уншигчийн хотхон” зэрэг тэтгэлэгт хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.