ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМ
ЗАРЛАЛ
Мандмал цэнхэр тэнгэрийн доор Матад нутгаа хамтдаа хөгжүүлцгээе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Матад сумын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу?
"Элэгний вирус гепатит, хорт хавдрын эрт илрүүлэг"ийн аяны хүрээнд

Улсын хэмжээнд "Элэгний хорт хавдар"-аар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагын дүгнэлт бэлхэн гэрчилдэг. Тэгвэл энэ аюулт өвчний эсрэг аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар Олон улсын FIRE байгууллагатай хамтран 30-65 насны иргэдийн дунд "Элэгний вирус гепатит, хорт хавдрын эрт илрүүлэг"-ийн аяныг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зарлаж, олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. 
Тус аяны хүрээнд сумын "Эрүүл мэндийн төвд"-д 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд элэгний В,С вирусийн эрт илрүүлэг, хатуурлын зэрэг тогтоох, хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог хийж, төсөвт байгууллагын албан хаагчид, иргэдийг В вирусийн вакцинд хамруулж ажиллав.

Мэдээ оруулсан: 2017-10-28 17:00:00