ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМ
ЗАРЛАЛ
Мандмал цэнхэр тэнгэрийн доор Матад нутгаа хамтдаа хөгжүүлцгээе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Матад сумын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу?
"Матад марафон-2017" амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтийн Биеийн тамирыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Матад марафон-2017” намрын бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг сумын хэмжээнд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14.00 цагт "Залуус" талбайд 4 насны ангиллаар амжилттай зохион байгууллаа. 
15-19 насны эрэгтэй төрөлд: 
1 дүгээр байр- ЕБС-ийн сурагч О.Золбоо
2 дугаар байр-ЕБС-ийн сурагч А.Бумцэнд 
15-19 насны эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр -ЕБС-ийн сурагч Г.Наранчагай 
2 дугаар байр-ЕБС-ийн сурагч Г.Долгион 
20-30 насны эрэгтэй төрөлд:
1 дүгээр байр-Баянхангай багийн тамирчин Б.Эрдэнэгүнт 
2 дугаар байр-Түмэнхаан багийн тамирчин Б.Мөнхбат 
20-30 насны эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр-ЕБС-ийн тамирчин Б.Дэлгэрмөрөн 
2 дугаар байр-"Улаан-Айраг" ХХК-ийн тамирчин О.Номинтуул
30-35 насны эрэгтэй төрөлд:
1 дүгээр байр-ЕБС-ийн тамирчин Б.Энхжаргал 
2 дугаар байр-ЕБС-ийн тамирчин Д.Зоригтбаатар
30-35 насны эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр- ЕБС-ийн тамирчин Б.Ариунгэрэл
2 дугаар байр- ЕБС-ийн тамирчин Э.Энхцэцэг 
35-аас дээш насны эрэгтэй төрөлд:
1 дүгээр байр-ЕБС-ийн тамирчин Д.Золжаргал
2 дугаар байр-Буян-Өндөр багийн тамирчин Б.Энхболд
35-аас дээш насны эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр-Цэцэрлэгийн тамирчин А.Оюунжаргал
2 дугаар байр-"Их нурууны элч" ХХК-ийн тамирчин Ч.Түвшиндөш нар тус тус амжилттай оролцож, дэд тэргүүн байранд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Сумын төсөвт байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон тус тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.

Мэдээ оруулсан: 2017-10-28 16:23:05