ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМ
ЗАРЛАЛ
Мандмал цэнхэр тэнгэрийн доор Матад нутгаа хамтдаа хөгжүүлцгээе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Матад сумын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу?
"Ахмадын баяр"-ын үйл ажиллагааг зохион байгуулав

Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг улс орон даяар "Ахмадын баяр" болгон тэмдэглэдэг уламжлал тогтсоор өдгөө 25 жил болжээ. Энэ уламжлалын дагуу "Ахмадын баяр"ыг өчигдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдөр сумын хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 
Улсынхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн ахмадуудаа сумын ЗДТГ, Төсөвт байгууллагууд хүлээн авч, баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалт хийж, "Бэлэгтэй ахмад" үдшийн цэнгүүний арга хэмжээг зохион байгууллаа. 
"Ахмадын баяр"-ыг тохиолдуулан Монголын Ахмадын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр Г.Оюун, А.Долгор, Ж.Цэцгээ, аймгийн Ахмадын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр Ц.Магсар, Ж.Мөнхбат нар тус тус шагнагдав. Баярын хөтөлбөрийн дагуу ахмадуудын дунд зохиогдсон Шатрын тэмцээнд:
1 дүгээр байр- Я.Халтахүү
2 дугаар байр-Б.Сарантуяа
Даамны тэмцээнд:
1 дүгээр байр-А.Рэгзэн
2 дугаар байр-Ж.Цэцэг
3 дугаар байр-Ц.Цэнд нар шалгарлаа. 
Мөн тус сумын Төрийн банкны хамт олноос нийт ахмадуудын дунд "Надад олоод өгөөч" хөгжөөнт тэмцээнийг зохиож, амжилттай оролцсон ахмадуудыг шагнаж урамшуулсан байна Залуу хойч үедээ алтан сургаалиа айлдаж яваа үе үеийн азай буурлууддаа урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мэдээ оруулсан: 2017-10-02 16:16:22