Төрийн байгууллагуудын ажлын гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулах, төсөв хөрөнгийг хэмнэх, төрийн үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилго бүхий ABLE программын сургалт 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Сургалтанд Матад сумын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд амжилттай хамрагдаж, тус сумын ЗДТГ-ын албан хаагчдын өдөр тутмын ажил үйлчилгээнд ABLE программыг нэвтрүүлэх ажлыг өнөөдрөөс эхлэн гүйцэтгэж байна.
Мэдээ оруулсан: 2017-09-25 14:00:00