ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМ
ЗАРЛАЛ
Мандмал цэнхэр тэнгэрийн доор Матад нутгаа хамтдаа хөгжүүлцгээе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Матад сумын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу?
"Номын баяр"-ын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь 7 хоногт “Номын баяр”-ыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус сумын хэмжээнд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Номын баяр”-ын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр 1-5, 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Үлгэр нэрлэж алхах”, “Зохиолчдыг нэрлэж алхах”, “Нэр үг бүтээх” тэмцээнүүдийг амжилттай зохиож, идэвхитэй оролцсон сурагчдыг шалгаруулан, шагнаж урамшуулсан байна.
Тэмцээний нийт дүн гарахад:
1-5 дугаар ангийн насны ангилалд зохион явуулсан “Үлгэр нэрлэж алхах” тэмцээнд 
1 дүгээр байр- 5а ангийн сурагч Э.Энхзул
2 дугаар байр- 5а ангийн сурагч Ш.Ариунбаатар
6-9 дүгээр ангийн насны ангилалд зохион явуулсан “Зохиолчдыг нэрлэж алхах” тэмцээнд 
1 дүгээр байр- 9а ангийн сурагч Ш.Оюунбаатар, 
2 дугаар байр- 8а ангийн сурагч Б.Батхишиг
“Нэр үг бүтээх” тэмцээнд
1 дүгээр байр- 9а ангийн сурагч Ш.Оюунбаатар
2 дугаар байр-8а ангийн сурагч Б.Пүрэвсүрэн нар эзэлжээ.

Мэдээ оруулсан: 2017-09-24 16:35:41