ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМ
ЗАРЛАЛ
Мандмал цэнхэр тэнгэрийн доор Матад нутгаа хамтдаа хөгжүүлцгээе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Матад сумын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу?
Эрүүл мэндийн төвийн танилцуулга

      Сумын Эрүүл мэндийн төв нь Буян-Өндөр багийн  “Хадан хөв” хэмээх газарт 1936 онд бага эмчийн салбар болон байгуулагдсан. Анхны бага эмчээр Шарав ажиллаж байсан бөгөөд 1958 онд хүний их эмчийн салбар болон өргөжиж, их эмчээр Самбуу ажиллаж байсан.

2006-2011 он, 2016 оноос Эрхлэгч их эмчээр Б.Энхтуяа ажиллаж байна.

             2590 хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг ба тус төвийн чанарын баг нь удирдан зохион байгуулах, төлөвлөх, гүйцэтгэх, хянах зэрэг үйл ажиллагаанд жигд оролцож , захиргаа, аж ахуй, стационар, амбулатори, сургалт, чийрэгжүүлэлт гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлдээ зохицсон бүтэцтэй зохион байгуулан,   Жилд дундажаар 3000 гаруй хүнд үзлэг хийж, 2000 гаруй ор хоног ажиллуулдаг.   Сумын эрүүл мэндийн төв нь сүүлийн 3 жилийн байдлаар эх нялхасын эндэгдэл гаргалгүй ажиллаж байна.

•      2016 оны 12 сард жирэмсэний 8 сартай дутуу төрсөн эх болон нярайг 5 хоног эрчимт эмчилгээ хийж эсэн мэнд дараагийн шатлалд шилжүүлсэн. Эх нярайн эндэгдэл гаргаагүй амжилттай ажиллаж байна.

•      2016 онд “Хичээнгүй зүтгэлтэн” мөнгөн гэрэгэ шагналаар шагнагдсан.

•      2013 оны үйл ажиллагааны үзүүлэлтээр 5-р байранд орж ажилласан амжилтуудтай байна.

Хамт олныхоо амжилтаас дурдвал:

§  Эрүүл мэндийн тэргүүний ажилтан -1

§  ЭМЯ-ны “Жуух бичиг”-6

§  Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-4

§  Сумын шилдэг албан хаагч -4

§  Байгууллагын шилдэг ажилтан - 12

Мэдээ оруулсан: 2017-08-09 11:22:00