Монгол Улсын хөнгөн атлетикийн Спортын мастер Чадраагийн Усны-Эхийн нэрэмжит "НАМРЫН СПАРТИКИАД" спортын арга хэмжээ 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн гадаах талбайд амжилттай болж өндөрлөлөө. Спортын олон төрлөөр 1-2, 3-5, 6-9 дүгээр анги гэсэн 3 ангиллаар өрсөлдсөн тус тэмцээний дүн гарахад 6-9 дүгээр ангийн насны ангилалд Б.Ариунгэрэл багштай 9а анги тэргүүн байр эзэлж, 3-5 дугаар ангийн насны ангилалд Д.Бадамгарав багштай 5а анги тэргүүн байранд шалгарч, 1-2 дугаар анги буюу бага насны ангилалд Д.Наранцэцэг багштай 1б анги тэргүүн байранд тус тус шалгарлаа. Бага ангийн охидын дунд зохион байгуулсан “Хөнгөн атлетик”-ийн төрөлд 1 дүгээр байрыг 1б ангийн сурагч Эрдэнэ-Очирын Ангирмаа, 2 дугаар байрыг 2а ангийн сурагч Төмөрбаатарын Мөнхсоёл эзэлсэн бол 1-2 дугаар ангийн хөвгүүдийн дунд зохион байгуулсан “Сумо” бөхийн барилдаанд тэргүүн байрыг 1Б ангийн сурагч Мөнхбаярын Одонжаргал, 2 дугаар байрыг мөн 1Б ангийн сурагч Дашнямын Баярцэнгэл нар эзэлж, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.
Мэдээ оруулсан: 2017-09-10 14:00:00