ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМ
ЗАРЛАЛ
Мандмал цэнхэр тэнгэрийн доор Матад нутгаа хамтдаа хөгжүүлцгээе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Матад сумын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу?
Эрдэнэбадрах багийн танилцуулга

      Эрдэнэбадрах баг ИТХ-ын .... тогтоолоор байгуулагдсан.  Багийн засаг дарга Н.Пүрэвсүрэн, Багийн иргэд нийтийн хурлын дарга Т.Батдорж, 4 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэй багийн ажил албаа явуулж байна. Тус баг нь 106 өрх, 64 малчин өрх, 324 хүн ам бүртгэгдсэн.  Жилийн эцсийн мал тооллогоор Тэмээ 77, Адуу Үхэр 1984,  Хонь 4681, Ямаа 2735, бүгд 11653 толгой мал тоологдсон үзүүлэлтэй байна.  Зуны дэлгэр цагт сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр  Зүүн уул, Ловх ноён, Эрдэнэбадрах уулуудаа тахиж ирсэн. Эрдэнэбадрах баг нь сумын төвөөс зүүн урд зүгт байрлах бөгөөд БНХАУ, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Халхгол сумтай тус тус  хил залган оршдог.

Төрийн 3 удаагийн шагналт, Зууны манлай соён гэгээрүүлэгч, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн нь Эрдэнэбадрах багийн Билүүтийн голд 1908 онд төрсөн. Мөн МУГЖ, Зууны манлай эмэгтэй жүжигчин  Түдэвийн Цэвээнжав нь 1916 онд тус багийн Цагаан тэмээтийн Цагаандэрс гэдэг газар төрсөн юм.

Аймгийн сайн малчин Гомбосүрэн нь аймгийн 3 удаагийн аварга тэмээчин байсан.

 Сумын сайн малчнаар Шагдарын Гансүх, Чадраабалын Хүрэлтулга,  мянгат малчнаар  Санжаагийн Доржготов, Хайдавын Амгаланбаатар, Хүрэлбаатарын Ганбаяр,  Нацагийн Эрдэнээ нар шалгарч байв. 

  Сумын алдарт уяачаар  Мишигийн Жадамбаа, Номингийн Пүрэвсүрэн нар тодорсон амжилттай байна. 

Байгалийн үзэсгэлэнт  газрууд: Баруун зүүн Алтан-очиртын туурь, Дорнод Монголын дархан цаазат газарт Лагийн хоолой багтдаг.

Байгалийн баялагтай газрууд: Дов хөвөө, Цагаан тэмээт гэдэг газруудад газрын тосны дэлхийд данстай баялагтай бол  Ловх ноён уулын түүхт дурсгалын газар, Галбиртын голд Хөх гэр хэмээх дурсгалт мөн оршдог.

Орон нутагт нутагшсан ан амьтан: Цагаан зээрийн өлгий нутаг бөгөөд,  Чоно, үнэг, хярс, бор гөрөөс, идлэг шонхор, тоодог, тогоруу, талын бүргэд, тагтаа, сар, болжмор, хүрэн эрээн могой зэрэг байгалийн олон төрлийн ан амьтан, өвс ургамлын өлгий нутаг юм.

 

 

Мэдээ оруулсан: 2017-08-08 14:00:05