Буян-Өндөр баг нь 129 өрхийн 338 хүн амтай 2016 малын тооллогоор нийт 24603 мал тоологдсоноос, Тэмээ-210, Адуу-5135, Үхэр-3924, Хонь-9415, Ямаа-5919 тус тус бүртгэгдсэн.
Тус багт Зүүн Матад хан уул , Буян-өндөр, Өлзийт, Шар овоо, Эрдэнэ уул, Баян хошуу, Сайн усны овоо зэрэг тахилгат уул овоотой, түүхийн дурсгалт Лам чулуу мөн Ёндонгийн хайлс, Эрүүний хайлс, Асгатын Агуйт, Хадан хөвийн хөшөө зэрэг байгалын үзэсгэлэнт газруудтай. Тус багт анх Матад сум үүсч байсан түүхтэй, мөн 1945 оны чөлөөлөх дайны үед Дандар баатарын 8 дугаар морьт хороо байрлаж байсан түүхэн баг юм
Тус багт газрын тос олборлолтын Петро Чайна Дачин Тамсаг ХХК компани болон туслан гүйцэтгэх ангиуд үйл ажиллагаа явуулж байна.
Тус багаас төрсөн алдар цуутнуудыг дурьдвал Монгол улсын алдарт уяач Б.Цэндбаатар, Дорнод аймгийн анхны эмэгтэй Аймгийн алдарт уяач Д.Цэрэндорж агсан түүний хүү Аймгийн алдарт уяач Ч.Тогоохүү, Аймгийн алдарт уяач Д.Бямбасүрэн, Сумын алдарт уяач Д.Очирваань, Д.Пүрэвдорж, Н.Цагаанцэцэг, Н.Цэрэнжав, Г.Нандингэрэл, О.Эрдэнэ-очир зэрэг алдарт уяачид төрөн гөрсөн ба, тус багаас төрсөн хүчит бөхчүүд Аймгийн арслан М.Батзориг, Аймгийн начин Х.Гомбожав агсан, Аймгийн начин О.Мөнх-эрдэнэ Сумын заан Ц.Цэрэннадмид,Сумын харцага Ц.Эрдэнэ баатар, Сумын начин Г.Батболд, М.Батсуурь зэрэг хүчит бөхчүүдийн өлгий нутаг юм Мөн тус багаас төрсөн сайн малчид Улсын аварга мянгат малчин Ц.Цэрэнпагам, Улсын залуу аварга малчин Ё.Өлзийдэлгэр, Аймгийн манлай сайн малчин Д.Цэрэндорж агсан, Д.Очирваань, Б.Цэндбаатар Сумын сайн малчин Н.Шагдар, Ш.Шагдарсүрэн, Б.Банзрагч, Д.Гүнсэн, Л.Ганзориг, О.Дашзэвэг, Ж.Ганболд, Ө.Ганбаяр, мянгат малчин Ц.Цэрэнпагам Л.Ганзориг, Б.Цэндбаатар, Ц.Болормаа зэрэг сайн малчидтай. Аймгийн 3 удаагийн аварга адуучин н.Чулуунбаатар, Улсын аварга адуучин Г.Баяржаргал нарын олон алдар цуутнууд төрөн гарсан билээ.
Мэдээ оруулсан: 2017-08-09 17:00:00