Матад сум түүхэндээ хоёр түмэн адуутай болсны баяр, Дорнод аймгийн урд бүсийн хурдан морины уралдаан, сумын Уяачдын холбоо үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаар захирамжаар “Сумын алдарт уяач”-ын болзол хангасан Жаргалант багийн залуу уяач Ванданхүүгийн Мөнхболд, тус багийн залуу уяач Дашпүрэвийн Мөнх-Ялалт, Баянхангай багийн залуу уяач Буяндэлгэрийн Зол-Эрдэнэ, тус багийн залуу уяач Борын Мөнхсүх, Түмэнхаан багийн залуу уяач Энхтөрийн Саранхүү нар “Сумын алдарт уяач” хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаалаа. Морь уях эрдэм чадалд суралцаж, удмын авъяасыг хөгжүүлж буй залуу уяач нартаа хурдны буян тэтгэж, унага бүхэн нь босоо төрж, уясан бүхэн тань түрүүлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мэдээ оруулсан: 2017-09-06 09:33:49