ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМ
ЗАРЛАЛ
Мандмал цэнхэр тэнгэрийн доор Матад нутгаа хамтдаа хөгжүүлцгээе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Матад сумын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу?
Хатагин гурван хошууны анхдугаар сур харвааны тэмцээн зохион байгуулагдлаа

Хатагин хошууны анхдугаар "Сур харваа"-нд МУ-ын Дархан мэргэн Х.Оюунчимэг, МУ-ын Гарамгай харваач Ч.Гандаваа, МУ-ын гоц мэргэн Л.Сүхбат тэргүүтэй аймгийн мэргэн, спортын мастер-5, спортын дэд мастер-2, сумын мэргэн-9, Идэр мэргэн-3 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт 54 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Эрэгтэй харваачдаас:
1-р байр-Аймгийн мэргэн, Спортын мастер Б.Лхагвадорж
2-р байр-Спортын мастер Б.Нямбаяр
3-р байр-Спортын мастер Э.Батсүх
4-р байр-Аймгийн мэргэн, спортын мастер О.Сүхбаатар
5-р байр-Аймгийн мэргэн, спортын мастер Д.Бямбадорж
Эмэгтэй харваачдаас:
1-р байр-МУ-ын Гарамгай харваач Ч.Гандаваа
2-р байр-Аймгийн Гарамгай харваач Х.Солонго
3-р байр-Аймгийн мэргэн, Спортын мастер Ж.Нямдаваа
4-р байр-Залуу харваач Г.Батчимэг
5-р байр-МУ-ын Дархан мэргэн харваач Х.Оюунчимэг нар шилдэг харваачдаар тодорлоо. Хатагин 3 хошууны анхдугаар наадам "Матад хан" уулынхаа энгэрээс эхэлж, 2 жил тутам уламжлал болгон явагдах бөгөөд, 2019 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд зохион байгуулагдах юм. Анхдугаар их наадмыг "Матад БЭШН" ХХК болон сумын ЗДТГ ивээн тэтгэж оролцсон бөгөөд түрүүлсэн харваачдыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, сумын МСУХ-ны тэргүүн П.Гэрэлбаатар хурдан удмын даагаар шагнаж, урамшуулсныг энэ дашрамд дуулгахад таатай байна. Хатагин хошууны анхдугаар их наадамд газрын холоос зорин ирж, оролцсон нийт харваачид, сумын "Сурын холбоо"-ны удирдлага, гишүүддээ талархал илэрхийлье. Та бүхний оноо мэргэн, хараа хурц байх болтугай.

Мэдээ оруулсан: 2017-07-15 15:45:28