Сумын ЗДТГ-ын дарга Болдын Ариунтуяа 1980.07.15-нд Дорнод аймгийн Матад суманд Болдын 3 дахь охин болон мэндэлсэн. Бага насандаа цэцэрлэгт хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн.
1988 онд Дорнод аймгийн Матад сумын ЕБС-ийн 8 жилийн дунд сургууль төгссөн.
1998 онд Дорнод аймгийн Хан уул цогцолбор сургуулийг төгсөж, 1998-2002 онд Монгол дээд сургуулийн “Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлээр” Баклаврын зэрэгтэй төгссөн.
2005-2007 онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын удирдлагын академийн “Төрийн удирдлагын сургуулийн ТӨРИЙН УДИРДЛАГЫН МЕНЕЖЕР” зэрэгтэй төгссөн.
2002 оны 9-р сараас эхлэн Тус сумын Засаг Даргын Тамгын газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2003 оны 2 дугаар сарын 19-ны өдрөөс Матад сумын ЗДТГазрын даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.
Ажил мэргэжлийн хувьд төрийн мэргэшсэн тогтвортой Тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч юм.
Засаг Даргын Тамгын Газрын Даргаар ажиллах хугацаандаа удирдлагын академийн урт болон богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сертификатны сургалтанд удаа дараа хамрагдаж байсан.
1998-2002 онд “Санхүүгийн менежерээр ажиллах эрхийн бичиг”
2003 онд онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Удирдлагын академи”-д “Нутгийн захиргааны байгууллагын шинэчлэл, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засаг Даргын ажлын албаны гүйцэтгэх үүрэг” сэдэвт үнэмлэх
2004 онд Төрийн захиргааны хотын удирдлагын чиглэлээр “Соёмбо” дээд сургуулийн Төрийн удирдлага, нийгмийн бодлогын мэргэжлээр
2006 онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Удирдлагын академ”-н “Төрийн удирдлагын сургуулийн төрийн захиргааны стандарт ба гүйцэтгэлийн удирдлага” сэдэвт сургалт
2007 онд Манлайллын сургалт
2009 онд Зүүн бүсийн сумдын ЗДТГазрын дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалт”
2010 онд Судалгааны арга зүй ба өгөгдлийн төлөвлөлт, бодлого, шийдвэр гаргахад ашиглах нь сургалт
2011 онд Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачлага аяны хүрээнд зохион байгуулагдсан Эрсдлийг бууруулах гарц сургалтанд хамрагдаж “Гэрчилгээ” авсан.
2011 онд Зүүн бүсийн аймгуудын сумдын ЗДТГазрын дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалт
2013 онд онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Удирдлагын академ”-н “Нутгийн захиргааны удирдлага, хөгжил” сэдэвт сургалт
2013, 2015 онуудад Зүүн бүсийн сумдын ЗДТГазрын дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалтанд тус тус хамрагдсан.
Засаг Даргын Тамгын Газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Сумын нийгэм эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татахад ихээхэн анхаарч, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад гол анхаарлаа хандуулж ажиллаж байна.
Орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулсанаар 2005-2013 онуудад төсвийн орлогын төлөвлөгөөг жил бүр тогтмол 126-184%-р давуулан биелүүлж Төсвийн тухай хуулийг чанд мөрдөн санхүүгийн дэг журам, сахилга хариуцлагыг өндөржүүлэн ажиллаж байна.
Төрийн албан хаагчдын сургалтын төлөвлөгөөг жил бүр батлуулан ажиллаж албан хаагчдыг ажлын байран дээрх сургалтуудыг хуваарийн дагуу хийлгэж хэвшсэн бөгөөд өөрийгөө хөгжүүлэх сургалтуудыг давхар хийж байна.
Мөн төрийн албан хаагчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ИТХуралд санал оруулж төрийн албан хаагчдийг орон байраар хангах талаарх арга замыг тодорхойлсон.
Төрийн Захиргааны албан хаагчдийн Ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хуулийн хүрээнд үе шаттайгаар сургалт зохион байгуулдаг.
2009 онд Аймагтай ажил үйлсээрээ 5 дугаар байранд орсон
2010 онд 5 дугаар байр
2011 онд 3 дугаар байр
2012 онд 1 дугаар байр
2013 онд 2 дугаар байрыг тус тус эзлэсэн амжилттай байна.
УЛСААС АВСАН ГАВЪЯА ШАГНАЛ
2009 онд Хилийн төлөө медаль
2009 онд Аймгийн засаг даргын жуух бичиг
2011 он Аймгийн 80 жилийн хүндэт тэмдэг
2012 онд Сумын Засаг даргын Төрийн захиргааны тэргүүний ажилтан тэмдэг
2013 онд Аймгийн тэргүүний ажилтан
2014 онд Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль-аар тус тус шагнагдсан.
