ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМ
ЗАРЛАЛ
Мандмал цэнхэр тэнгэрийн доор Матад нутгаа хамтдаа хөгжүүлцгээе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Матад сумын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу?
Сумын алдартнууд

Наран ургах Матад нутгаас минь Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Зууны манлай соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн, Зууны манлай эмэгтэй жүжигчин, гавъяат жүжигчин Т.Цэвээнжав,
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хошууч генерал Б.Амарсайхан,
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хошууч генерал Д.Намсрайжав,
Гавъяат хөгжимчин, алдарт шүлэгч Ө.Лувсан,
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, гавъяат хуульч Д.Очирхуяг,
Гавъяат тээвэрчин А.Рэнцэн,
Төрийн шагналт, гавъяат агрономич Б.Зундуйжанцан,
Гавъяат жүжигчин Ё.Цэрэндулам,
Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Дагва-Осор,
Гавъяат хуульч Х.Дамдин,
Гавъяат багш, ШУА-ын жинхэнэ гишүүн, академич, доктор профессор О.Шагдарсүрэн,
Урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач П.Цогзол,
Гавъяат уурхайчин Ц.Долгоржав,
Соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, сэтгүүлч Г.Аким,
Гавъяат багш, доктор профессор Х.Мөнхбаяр,
Гавъяат жүжигчин Ш.Даваахүү,
Гавъяат нисгэгч А.Цогнэмэх,
Гавъяат жүжигчин Н.Ариунболд нарын алдар цуутнууд төрөн гарсан.

Мэдээ оруулсан: 2017-08-01 15:55:10